-5o
Улаанбаатар хот
mobile menu

Угаарын хийнд хордож, долоон хүн амиа алдаад байна

2019-10-14 11:56:32

Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас шахмал түлшний хэрэглээний нөхцөл байдлын тухай цаг үеийн мэдээллийг өнөөдөр өглөө.

Мэдээллийн эхэнд угаарын хийнд хордсон дуудлага тасрахгүй байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 9 өрхийн 26 иргэн яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ. Тэдний 15 нь хүүхэд, 11 нь том хүн байв. 15 хүүхдийн нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдөр өглөөний 06 цагийн байдлаар нийт 5 том хүн, 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй юм. Энэ хугацаанд угаарын хийн хордлогоор долоон хүн амь насаа алдаад байна гэсэн албан ёсны мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment