8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Санал авахын тулд энэ мөнгийг үрэн таран хийж болохгүй. 2021 онд биднийг өр хүлээгдэж байгаа гэдэг нь үнэн

2019-10-15 09:00:00

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцлийн ажлын хэсэг 3 удаагийн хурал хийсэн гэсэн. Ардчилсан намын зөвлөлийг төлөөлж та ахалж ажиллаж байгаа. Тэгэхээр яг одоо зөвшилцлийн ажлын хэсэг ямар шатан дээрээ байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Журмын тухай хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн хоригт заасан хуулийн өөрчлөлтийг хийсэн шүү дээ.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 2 дугаар хэлэлцүүлэг дээр Ард нийтийн санал асуулга дээр хориг тавьснаас үүдэн Үндсэн хуулийн хэлэлцүүлэг арай өөр нөхцөл байдал руу ороод байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор цаашдаа энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яах вэ гэдэг асуудал үүссэн. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан та бүхэн мэдэж байгаа.

Ажлын хэсэг бол нэлээн өргөн 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Ерөнхийлөгчийн төлөөлөл, бусад намуудын төлөөлөл гээд бүгд оролцоод, 3 удаагийн Зөвшилцлийн ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ажлын хэсгийн хуралдаанаар бид нар асуудлаа нэг эрэмбэ дараатай ярья гэж байгаа юм. Эрэмбэ дараатай гэдэг нь юу гэхээр Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар үүссэн нөхцөл байдлыг хэдүүлээ юу гэж ойлгох юм бэ?, Ерөнхийлөгч бол хориг тавихдаа хуулийн зөрчил байна, яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчжээ. Зөрчил байна уу гэвэл байна гэдэг дээр бол ажлын хэсэг ойлголцсон. Тийм учраас эхлээд бол бид нар хуулийн зөрчлөө арилгаж байж цаашдаа яах вэ гэдэг асуудлаа шийдье, үүнтэй холбогдуулаад УИХ өнгөрсөн 7 хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульдаа өөрчлөлт орууллаа. Бид бол Журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаас гадна бас Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Яагаад гэвэл Ардчилсан нам зарчмын 3 байр суурийн санал тавьсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд онцгой нөлөөтэй, өөрөөр хэлбэл сонгодог парламентыг бүрэн зөв ажиллуулахад бол хамгийн тустай, Үндсэн хуулийн мөрдөж байгаа, 20 хэдэн жилийн дунд гаргасан алдаа дутагдлаа засах боломжтой ийм зарчмын саналууд байгаа юмаа гэдгээ илэрхийлсэн.

-Тавьж буй гурван саналаа дахин тодруулж хэлбэл?

1-рт нь сонгуулийн тогтолцоогоо холимог болгоё. Улс орны төлөөллийг ч гэсэн хангах боломжтой. Тойргийн төлөөллийг ч гэсэн хангах боломжтой энэ тогтолцоог оруулах юм бол бид нар УИХ бодлогын хувьдаа бол маш зөв суурь нь тавигдана. Энэ дээр нэг буруу ойлголт их байна. Өөрөөр хэлбэл намын жагсаалтаар сонгоод л намын нэрийн дор баахан улсууд орох юм байна гэж. Тэгж ойлгож болохгүй. Холимог тогтолцоо гэдэг нь бол одоо жишээлбэл жагсаалтаар орох нэрсийг бол бид нар ямар ч байдлаар бол өөрчилж болох ийм боломжтой юм. Ялангуяа жагсаалтаар орж ирж байгаа нэр дэвшигч нар бол улс орны төлөөллийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Жишээ нь одоо туршлагатай улс төрчид, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, сайн хуульчид ийм орох боломжийн хаалгыг бид нар зайлшгүй нээж өгөх ёстой.

Үнэхээр энэ Улсын Их хурал ажиллах хугацаанд бол энэ бодлогын хэмжээний улс төрчдийг бүрэн оруулж чадаагүйгээс болж алдаж байгаа зүйл бид нарт их бий шүү дээ. Энэ талаасаа 1-рт ярилцъя гэж.

2 дахь нь бол аль ч улс оронд байдаг парламентын тогтолцоотой улс орон Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог юмаа. Яагаад гэвэл энэ олон толгойтой энэ засаглалын хэлбэр чинь энэ улс орныг улс төрийн тогтворгүй байдлыг их үүсгэж байгаа. Хувь улс төрчдийн хоорондын маргаан зөрчилдөөнийг их өдөөж байна. Энэнээс болж улс орны хөгжил энэ байдал нь бол их ойлгомжгүй. Зөвхөн хувь хүний хоорондын өс хонзонгийн талбар болж энэ улс төр хувирлаа.

Тийм учраас сонгодог парламентынхаа зөв жишиг рүү хэн нэгнээс хараат бус ардчилсан улс орон байя гэвэл энийгээ баталгаажуулж авъя л гэж байгаа юм.

3 дахь санал бол ойлгомжтой. Хэрвээ бид нар Ерөнхий сайдаа одоо үнэхээр гол хүнээ болгоод энэ хууль хэрэгжүүлэгч гол хүнээ байлгая гэвэл Ерөнхий сайдад зохих эрх мэдлийг нь бүрэн төгс өгөх хэрэгтэй. Тийм учраас парламент одоо нэг нэгээр нь сайдыг томилдог, нэг нэгээр нь шүд сугалдаг, энэ байдлаасаа татгалзаад парламент зөвхөн хууль тогтоох байгууллага л байх ёстой. Тэрийгээ хянадаг л байгууллага байх ёстой болохоос биш энэ гүйцэтгэх засаглалын томилгоонд оролцдог нь буруу юм байна. Тийм учраас Ерөнхий сайдыг Засгийн газраа бүрдүүлэх боломжийн тэр унасан заалтыг зайлшгүй сэргээх ёстой гэсэн ийм зарчмын 3 байр суурийг илэрхийлж байгаа.

Зөвшилцлийн ажлын хэсэг дээр бол урд талын үжин, тажин болоод л ойлголцох, ойлголцохгүй гээд л намын эрх ашиг бариад байсан энэ уур амьсгал бол их багасч байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ яах вэ гэхээр эхний удаадаа алхамаа хийчихлээ. Одоо өөрчлөлтөө хуулиндаа оруулчихлаа, зохих хуулиндаа. Дараагийн удаа бүгдээрээ зөвшилцөж байгаад одоо ямар асуудал руу орох вэ. Ардчилсан намын тавьж байгаа 3 зарчмын саналыг хүлээж авах уу үгүй юу гэдэг дээр асуудал бол тулчихаад байгаа юм. Зарим улсууд нь одоо шууд Ард нийтийн санал асуулга явуулах уу, нэг бол 3-р хэлэлцүүлгээрээ батлах уу гээд янз янзын л асуудлууд яваад байна л даа. Тэгэхдээ өнөөдөр бол бид нар энийг шийддэг асуудал угаасаа биш. Хэдүүлээ алхам, алхамаараа явъя.

1-р алхамаа бүгдээрээ хийчихлээ. Одоо 2-р алхамаараа бүх институцээрээ энэ зарчмын 3 санал дээр тулгуурлаж хэдүүлээ ярилцъя. Ойлголтоо нэг болгоё. Ардчилсан нам бол туйлын нэг зорилготой байгаа. Энэ юу вэ гэхээр үнэхээр энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бүрэн утгаараа өөрчлөгдөөсэй гэж.

Өөрөөр хэлбэл Ардчилсан Монгол Улсын эрх зүйн хувьд бүрэн баталгаажуулах энэ боломжийг энэ нэмэлт, өөрчлөлт хийгээсэй гэсэн чин хүсэл байгаа гэж бид ингэж ойлгож байгаа. Мэдээж Ардчилсан нам бол урд талын хэлэлцүүлгүүдээс гарсан зүйлүүд байгаа. Яагаад гарсан бэ гэхээр энэ зарчмын 3 санал орохгүйгээр энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өөрөө ач холбогдлоо алдаж байгаа юмаа. Өөрчлөгдөх юм нь юу байна. Яг гол үндсэн зарчим нь бол байхгүй болоод энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өөрчлөлт болж чадахгүй гэдэг байр суурьнаас л хандаж ирсэн шүү дээ. Түүнээс биш дуртай цагтаа ороод л, дургүй цагтаа гарчихаад л нэг намын улс төр хийгээд байсан юм огтхон ч байхгүй. Тэгэхээр ийм байдалтай бол өнөөдрийн нөхцөл байдал Зөвшилцлийн ажлын хэсэг дээр явж байгаа гэдгийг та бүхэнд хэлж байна.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог асуудал чинь өөрөө анхнаасаа хөндөгдөөгүй учраас одоо ингэж орох боломжгүй гэж ойлгоод байна. Энэ хууль эрх зүйн хувьд одоо ингээд шинээр орчих боломж байгаа юу? Нөгөө 2 заалт бол яах вэ боломжтой.

-Ойлгосон. Зарим улсууд тайлбарлаад энэ шинэ заалт орж ирээд байнаа, Энэ шинэ заалт бол орох боломж байхгүй ээ гээд.  Энэ шинэ заалт биш л дээ. Бид нар анхны хэлэлцүүлэг, 2-р хэлэлцүүлэгт энэ саналыг оруулаад санал хураалтаар ороод гурвуулаа унасан байхгүй юу. Ерөнхийлөгчийг парламент буюу бас өргөтгөсөн, энэ орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг оролцуулаад өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчөө сонгоё гэдэг саналын томъёолол ороод унасан юм. Энийгээ л дахиж сэргээх тухай асуудал яригдаж байгаа. Тийм учраас шинэ заалт угаасаа энэ биш.
Нөгөө 2 нь мэдээж яригдаж байгаад унасан. Тэгэхдээ энэ дээр би нэг зүйлийг тодотгож хэлэхэд жишээ нь эргээд хэлэлцэх нөхцөл байдал үүсэхэд одоо бид нарын саналын томъёолол, анх орсон саналын сонголт, Сонгуулийн сонголтыг пропорциональ, можариториар явуулъя гэсэн томъёоллоор оруулсан. Магадгүй энэ дээр намын ард хүмүүс нуугдаж орох гээд байна гэж хардлага үүсч байж магадгүй ээ. Тийм учраас томъёоллоо өөрчилье. Томъёоллоо өөрчлөхдөө холимог хэлбэрээр явуулъя. Холимог хэлбэр бол улс орныг төлөөлөх нэг хэлбэр гэж ойлгоё. Нөгөө хэсгийг нь орон нутгийн төлөөлөл гэж ойлгоё гэдэг хэлбэрээр бүгдээрээ оруулбал наадах чинь зөв явчих юм бишүү гэсэн найруулгын шинжтэй юм ороход бол болохгүй зүйл байхгүй гэж бид харж байгаа.

-Үндсэн хуулийн зөрчигдөх гээд байна гээд сая Журмын тухай хууль, Дэгийн хуульд өөрчлөлт орууллаа. Үндсэн хуулийн цэц дээр очихгүй байх боломж бүрдсэн гэж үзэж байгаа юу.

-Үндсэн хуулийн цэц дээр очих боломж бол одоог хүртэл нээлттэй байгаа гэж харж байгаа. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөөрөө болохгүй байна гэж үзвэл дахин хориг тавих боломж нь бол байгаа, нээлттэй. Энийг бол бид үгүйсгэж болохгүй шүү. Яагаад гэвэл сая Ерөнхийлөгч тогтоолд хориг тавьсан. Тогтоолын хавсралтанд нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 2-р хэлэлцүүлгээр гарсан энэ асуудал дээр хориг тавьсан. Нөгөөх нь Ард нийтийн санал асуулга дээр хориг тавьсан. Тэгэхээр бол цаашдаа би Ерөнхйилөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна л гэж харж байгаа.

Ерөнхийлөгчтэй зөвшилцөхдөө бид нар хориг тавихгүй байх, хуулийн зөрчилгүй байх нөхцөл бололцоог буй болгохын төлөө л энэ тал дээр ажиллах ёстой гэсэн ийм ойлголт байна. Ер нь бол энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ Их хурал бүүр нэгдмэл ойлголттойгоор бүгдээрээ энэ улс орныхоо эрх ашгийн төлөө ингээд ажиллаад үр дүнд хүрье гэж хичээж зүтгэх юм бол энэ болохгүй зүйл байхгүй.

-Ардчилсан намын зүгээс тавьж байгаа энэ саналууд дээр бусад эрх баригчид ч юмуу эсвэл одоо Шинэ намын зүгээс ямархуу байр суурь илэрхийлж байгаа, Ерөнхийлөгчийн төлөөлөл ч гэсэн.

-Одоо бол тодорхой байр суурь илэрхийлсэн зүйл алга. Илэрхийлэхэд тийм яараад байх асуудал угаасаа биш. Бид нар энэ зөвшилцлийн хугацаанд нэгдсэн ойлголтод хүрэх нь л хамгийн зарчмын чухал асуудал. Яагаад гэвэл энэ улс орны эрх ашгийн тухай асуудал. Түүнээс биш нэг хувь улс төрчдийн өнөөдөр, маргаашийн сонголтын тухай асуудал ерөөсөө биш. Ямар ч улс төрч бай өнөөдөр энэ улс орноо ирээдүйнх нь зөв гольдрол руу оруулахын төлөө л бодлогоо чилээх ёстой болохоос биш өнөө маргаашдаа Их хурлын гишүүн байна ч гэдэг юмуу, би ямарваа нэгэн эрх мэдэлтэн байна гэдэг утгаар энэ асуудалд хандаж болохгүй л гэж байгаа юм.

Хэрвээ үнэхээр 2020 онд энэ УИХ-ын гишүүдийн эрх ашиг, сонгууль хөндөгдөөд байна гэж үзэж байгаа бол хуулийн холимог тогтолцоог 24 оноос хэрэгжүүлж болно шүү дээ. Бид хамгийн зөв ирээдүйгээ харсан гарцаа л олж харах хэрэгтэй. Нөгөө талаасаа Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал жишээлбэл 25 оноос хэрэгжүүлэхээр хийж болно. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа байна.

Өнөөдөр Ардчилсан нам өөрөөсөө гарсан Ерөнхийлөгчтэй ч гэсэн энэ Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааг хөндөх нь бидний хувьд тийм нээх хүсээд чичрээд хийгээд байх асуудал биш. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн энэ бүрэн эрхийн хоёр жилийн хугацааг хөндөхгүйгээр 25 оноос бид нар хэрэгжүүлж бас болно шүү дээ. Яагаад гэвэл энэ Үндсэн хуулийн нэг ийм чухал ухагдахуун байгаад байгаа юм. 57 гишүүнээр санал хурааж энэ Үндсэн хуулийн өөрчлөлт явдаг. Тэгэхээр бид холимог тогтолцоонд ороход улс төрийн олон намууд орж ирэх хаалга нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл гудамжны улс төр яг энэ халуун тогоон дотроо, парламент дотроо өрнөх энэ бололцоог нээж өгөх нь зарчмын асуудал. Улс төр өөрөө соёлтой, бодлоготой байх ёстой гэдэг зарчмын байр суурин дээр байгаад байгаа юм. Энийгээ хэрэгжүүлэх нь бид нар туйлын чухал. Маш чухал. Яг энэнтэй адилхан 2025 онд болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгоод, сонгодог парламент руу  орох  алхамыг нээж өгөх бүрэн  бололцоо, боломж байна.

Яагаад гэвэл үнэмлэхүй олонхиор 64 гишүүн бүрдэхгүй байх. Жишээлбэл шинэ хуулиар энэ олон намын төлөөлөл орсон ийм бодитой Ардчилсан парламент тогтсоны дараа, 57-уулаа нэгдээд Үндсэн хуулийг өөрчлөх нь юу л бол. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цорын ганц боломж нь энэ байна гэдэгтэй бид санал нэгдээд байгаа юм. Тийм учраас зөв юмаа хийх хэрэгтэй. Түүнээс үнэмлэхүй олонхиороо түрээд өөрсдийнхөө асуудлыг шийдэхийн тулд өөрсдийгөө туйлын үнэн гэж бодоод энэ хуулийг хүчээр батлах юм бол энэ хууль чинь явахгүй шүү л гэж байгаа юм.

 -2020 оны төсвийг Ардчилсан нам харсан уу.

2020 оны төсвийн тухай урьдчилсан дүгнэлт гаргах асуудлаар өнөөдөр зөвлөл дээрээ ярилцлаа. Урьдчилсан дүгнэлтээ гаргана, энэ 7 хоногийн 5 дахь өдөр анхдугаар хэлэлцүүлэг чуулганаар орно. Энэ дээр бид нар урьдчилсан дүгнэлтгээ танилцуулнаа гэж бодож байна. Ер нь бол багцлаад ерөнхий дүр зургийг нь харах юм бол 2020 оны төсөв сонгуульд чиглэсэн төсөв байна гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Бид ер нь бол жил болгон орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа маш ихээр нэмдэг, энэ бол урд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нэмсэн төсөв болсон байна. Энэ дээр бид нар зайлшгүй дүгнэлт гаргах ёстой.

Ер нь бол бид нар цаашдаа сонгуулийн жил тохиолдуулан төсвийг ингэж маш ихээр нэмдэг нь зөв үү буруу юу. Энд ямарваа нэгэн хуулийн хязгаарлалт байх шаардлагатай юм бишүү гэдэг асуудал бол үүсч болзошгүй. Яагаад гэвэл сонгуульд иргэдээсээ санал авахын тулд энэ мөнгийг үрэн таран хийж болохгүй. Ялангуяа манай Монгол шиг өртэй орон. 2021 онд биднийг өр хүлээгдэж байгаа гэдэг нь үнэн.

2016-2020 оны хоорондын өр нэмэгдсэн үү гэвэл үнэн. Яг үнэндээ бол эдийн засгийн өсөлт харагдаж байгаа ч, эдийн засгийн энэ өсөлтөө үргүй зардалд сонгуульд зориулж хаах нь бол зарчмын хувьд маш буруу гэж харж байгаа. Тийм учраас энэ дээрээ бид нар дүгнэлт гаргана. Болж өгвөл бид нар 2021 онд төлөх өрөөсөө, өрийнхөө мөнгийг энэ орлогын энэ өндөр боломжтой үедээ хуримтлалаа буй болгох нь бидний хувьд чухал ач холбогдолтой.2020 оны сонгуулиар ямар нам нь төр барихыг хэн ч таашгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр нөгөө явах хүнд тугал нийлэх хамаагүй гэдэг шиг асуудалд огтхон ч бид нар хандаж болохгүй. Энэ бол ард түмэнд, ирээдүйд үүсэх асар том эдийн засгийн хүндрэлээс хамгаалж байгаа хэлбэртэй ийм төсөв байх ёстой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэ бат
Явцуу ойлголтоор, Явцуу зорилгоор, Явцуу хүрээллийн ашиг сонирхолоор нийтэд тулган шаарддаг, түүнээ нийтийн ашиг сонирхол хэмээх тунхаглах нь ичгэвтэр бөгөөд гутамшиг гэдгийг Эрдэнэбатад ухаарах чадв
2019/11/19 103.229.122.244
оршин суугч
Ичих булчирхайгүй Эрдэнэбат урьдах булхайгаа мартаа юу? Чамайг 20 онд сонгогдох заяа бус шоронгийн камер хүлээж буй шүү.
2019/10/19 43.242.243.2
zyl
Zow shuu. Mongo ureh demii tatwarin mongo shuu. Said darga gishuudiin yyj ideh ni hetees hetersen
2019/10/19 202.126.88.209
булган
Эрдэнэ, Эрдэнэбат нар сонгогдох боломжгүй болохоороо их хурлыг дарамталж жагсаалтаар сонгогдох гарц л хайсан үйлдэл зөвшөөрч болохгүй.
2019/10/18 66.181.184.147