Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Хайлаастын энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т, 2019.10.13-ны өдрийн 04:07 цагт 4.3 магнитут хүчтэй газар хөдлөлт болжээ.Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын малчдаас тодруулаад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.
Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
2019-10-15 10:30:00