8o
Улаанбаатар хот
mobile menu

"МНТ"-ы үйл явдлыг эсгийн дээр дүрсэлж геннист бүртгүүлнэ

2016-03-15 09:48:00

“Хан хэнтий гар урчууд” компани санаачилан 100 метр эсгий ширмэлийг нууц товчоогоор дүрсэлж, 600 сүг зургаар чимэглэн урлаж байгаа аж. Чингис хааны амьдрал ахуй тухайн үеийн монгол түмний минь аж амьдрал ёс заншил, үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг гэх мэт олон түүх агуулсан эсгий ширмэл аравчыг бүтээж байна. Өндөр 1,8м метр, урт нь 100 метр байх бөгөөд энэхүү бүтээлээ тэд ГЕННИС-ийн амжилтад бүртгүүлж, улмаар Монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулан, нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл