8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын иргэн 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг нуун хил нэвтрүүлэх гэж байжээ

2019-10-15 16:12:48

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

БНХАУ-ын иргэн C Y нь өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байжээ.

Зөрчилд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
МАН-ын нэг даргад өгөх гэж байсан биз..
2019/10/16 103.111.68.3
bayaraa
mungu yahav ter har tamhia l sain shalga
2019/10/15 66.181.184.141