-8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: ХҮН-аас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ

2019-10-16 08:50:56

Үндсэн хуулийн цэцийн байранд 

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөн олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан, мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

MN-Мэдээллийн төвд 

11:00 цагт Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд 

11:00 цагт “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

Монголын үндэсний музейд

11:00 цагт Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болно. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Нийслэлийн 1-р дунд сургуулийн захирлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд экспортлох болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх "Үндэсний чанарын чуулган" зохион байгуулах талаар МҮХАҮТ, Стандарт хэмжилзүйн газар хамтран мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
Тавантолгойгоос бас маш их мөнгө оффшор руу орсон байх магадлалтай.Нөгөө шалгаад байсан Засгийн газар аудит худлаа шалгаад байсан хэрэг болж байна уу.
2019/10/16 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 17