-8o
Улаанбаатар хот
mobile menu

SUNSHINE ХОТХОНЫ 11 хүн хордлогын шинжтэй эмнэлэгт хэвтжээ

2019-10-16 09:17:04

Хотын төвөөс 2,3 км зайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, Баянмонгол хороололын чанх урд байрлалтай  ““Sunshine village” хотхоны оршин суугчид   бохир уснаас хордсон талаар мэдээлэл өчигдөр цацагдсан. Тодруулбал, "Sunshine village" хотхоны оршин суугчид бохир уснаас хордож, 11 хүн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Тус хотхон нь төвийн шугамд холбогдоогүй, гүний худагтай аж. Өнгөрсөн баасан гаригаас эхлээд тус байрны ус эвгүй үнэртэж эхэлсэн бөгөөд, байрны оршин суугчид усанд орох битгий хэл нүүр гараа ч угааж болохгүй,  мөн ундны усаа гаднаас авч хэрэглэж байгаа аж. Харин өчигдөр орой ус сувгаас усны машин ирж оршин суугчдад ус түгээсэн байна. Тус хотхоныг барьсан компани нь усны сувгийг төвийн шугамд холболгүй, гүний худгаар орон сууцны усыг хангадаг байхаар зохицуулсан байсан нь асуудал үүсгэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 17