Өчигдөр Баянгол дүүргийн долдугаар хороо "ГССҮТөвд Төв аймаг Заамар сумаас түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Төв аймаг Заамар сум “Со” бригадын төв байранд Хөвсгөл аймаг Мөрөн сумын харьяат 37 настай эрэгтэй Б, төрсөн ах 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байхад 06:00 цагийн үед Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын харьят 33 настай эрэгтэй О гэгч гал тавьж танхайрчээ. Тэрбээр согтуурсан үедээ амбаарт байсан 5л шатахуун цацсан байна. Галын улмаас иргэн Ч, Б нар 40%-ийн түлэгдэлтэй тус төвд хэвтэн эмчлэгдэж байгааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
5 литр шатахуун цацаж, танхайрчээ
2016-03-15 10:42:00