-16o
Улаанбаатар хот
mobile menu

2019 онд 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

2019-10-17 16:37:00

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой энэ оны эхний 10 сарын тоон мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэн нар оролцсон юм. Ингээд хэвлэлийн хурлаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн хэлсэн мэдээллээс ОНЦЛОХ ИШЛЭЛ хүргэж байна. 

  •  Монгол Улсад өнөөдрийн байдлаар түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугаа 131 улсын 28268 гадаадын иргэн оршин сууж байна.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 97154 гадаадын иргэн байж болохоор байгаа боловч өнөөдрийн байдлаар 126 улсын 25419 гадаадын иргэн оршин сууж байна. 
  • Хамгийн өндөр хувийг эзэлж буй улс нь  БНХАУ-ын 13248 иргэн нь Монгол Улсын харьяат хүн амын 0.4 хувийг эзэлж байна.
  •  Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний 10 сарын байдлаар 971 аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10292 гадаадын иргэнд шалгалт явууллаа.
  •  Монгол Улсад HG буюу хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9929 иргэн оршин сууж байна.
  •  Засгийн газрын 7 удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажиллах хүчний квот гарсанаас хөдөлмөр эрхлэх визийн зөвшөөрөл авсан БНХАУ-ын 8522 иргэнээс 6993 иргэн буюу 82 хувь нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан байна

  • 2019 онд 67 улсын 1633 иргэн, харьяалалгүй 6 хүн зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 335 сая 880 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. 

  • Харин зөрчил гаргасан уригчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.7 хувиар буурсан байна.

  • 2019 онд 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
доль өвөө
2019/10/18 202.126.89.8
зочин
За энэ Мөрөн ч бүтэхгүй э. Худлаа ярихаас өөр юм ч байхгүй дээ.Энэнээс өөр гялалзсан ажилдаа мундаг залуу байхгүй юм байх даа
2019/10/18 202.126.89.8
хайяааа
Мөрөн гэгч энэ хүн Зоригийн хэргийн аллагыг нууж явсанаараа өчнөөн олон жил даргын суудлаар шагнагдлаа. Хэзээ нэгэн цагт онц ноцтой гэмт хэрэг нуун дарагдуулсан хэргээр шоронд орох хулгайч даа.
2019/10/18 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment