8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил: Саарал жагсаалтад орсон гэдэг нь биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм

2019-10-19 12:51:54

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/  Монгол Улсыг саарал жагсаалтад багтаасан талаар албан ёсны мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар  Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлийг бичсэн байна.

“Монгол Улс саарал жагсаалтад орсон нь бидний хүсэн хүлээж байсан үр дүн биш ч гэлээ бүх зүйл төгсчихөж байгаа хэрэг ч бас биш юм. Цахим сүлжээгээр доорх агуулга бүхий пост /Монголбанк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоож, ААН, хувь хүний өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээ өдөрт 1 сая төгрөг, түүнтэй тэнцэх валют байхаар тогтоожээ гэх мэт/ идэвхжих шинжтэй байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монголбанкнаас гадаад төлбөр тооцоог хязгаарлах чиглэлээр, мөн мөнгөн гуйвуулгын тоо, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт, хориг хийсэн, тийм агуулгаар алив тушаал, шийдвэр, захирамж огт гаргаагүй болно. Эцэст нь хэлэхэд саарал жагсаалтад орсон гэдэг нь ОУ-ын зүгээс бидэнд хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огтоос биш бөгөөд эрчимтэй хяналтын хугацаанд биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм. Тиймээс та бүхэн тайван, амгалан байцгаана уу” гэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
Monkh ih haan bolood toroo tseverlesen.Odoo mongold erh medeltei huchtei leader l ene bohirdson toriig tseverlehgui bol UIH hiine gevel hudalaa!!!
2019/10/20 162.206.137.153
Lkhagva
Ta. nar odoo hutsaad yaadag um be Mongol bank mergejiliin humuus ert yarij ajillaj busad olon turiin baiguulagaa ene asuudalaa shiidehed mergejiliin zuvlulguu ugch shuurhai ajillahgui yaasan um be
2019/10/20 192.82.72.158
иргэн
самраачид дор дороо л санаснаа бурах юм даа банk нэрийн дор мөнгө хүүлэгчид хүртэл чалчдаг болж ....
2019/10/20 139.5.217.106
zaragch
Ohin ni mongol bankand ajillaj baihdaa oroo darsan shalgyylah ni zow hulgaich nar
2019/10/20 202.126.89.167
zayaat
Yag unen. Deeguuree albsn tyshaalaa yrwyylan idej yysan ylsiin mon zow solgoigui tsatsaj tatwariin mongoor tyilsan. Haad neg jishee garamjaw awgain 10 ni terbym ersdliin sangaar toluulsen.
2019/10/20 202.126.89.167
sod
Ta nariin hariytslaga bas bgaa. Baharhaltai handaj bsen baih wum. Asyydlaa shiideech ajlaa hiidegui nowshnyyd.
2019/10/20 202.126.89.167