8o
Улаанбаатар хот
mobile menu

ӨНӨӨДӨР: “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болно

2019-10-21 09:08:09

10 дугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

“Blue Sky” зочид буудалд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулна.

10.00 цагт Монголбанкны В байранд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэдээлнэ. Утас: 88049313

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордны гадна “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эх жагсаал зохион байгуулна.

11.00 цагт НҮБ-ын байранд “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн нээлт болно.

11.00 цагт “Blue Mon” цамхагт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн “Найрамдлын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 95959329

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн С.Мишиг “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна” сэдвээр мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл