8o
Улаанбаатар хот
mobile menu

"Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэжээ

2019-10-21 09:15:43

Ар гүнтийн давааны орчимд өнгөрсөн амралытын өдөр 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас газар дээрээ зургаан хүн, эмнэлэгт хүргэгдээд нэг хүн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэл хүргэсэн билээ. 

Дотор нь тус сургуулийн ажилчид зорчиж явсан ба одоогоор Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Эвдэрхий автобус, хэнэггүй чадваргүй жолоочоо хэзээ солих вэ
2019/10/21 203.91.115.249