-16o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Япон улсыг зорилоо

2019-10-21 09:26:39

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорьжээ.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна.

Британийн ханхүү Чарлз, АНУ-ын Тээврийн сайд Илэйн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг-ён, Туркийн ерөнхийлөгч P.Т.Эрдoан, БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ван Чишан нар уг ёслолд оролцоно гэсэн мэдээлэлтэй байна.

Япон улсын засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая доллар зарцуулах аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bayar
Busad erunhii saidiin hiigeegui zuiliig hiih geed l yavaad baigaa said gej hardagdaa zarim neg humuus ni ene zuiliig yagaad olj hardaggui yum boloo
2019/11/05 91.92.109.43
зочид
хүрэлсүх сайн ажиллаж байгаа шүү туршлагатай шинжээчдийг дэргэдээ ажиллуулах нь зөв
2019/10/23 202.21.97.90
Хошного нам МАН
Монгол улсыг саарал жагсаалтанд оруулчихаад гавьяа байгуулсан хүн шиг малилзаж инээгээд.Манийсан махан толгойлсон өмхий Ухна ..
2019/10/21 103.111.68.3
иргэн
Ард чинь яваа офшорчин зэрэг хүнээс болж саарал жагсаалтад орсон гэж юм, иймэрхүү өргөснүүдээсээ салаач ээ,
2019/10/21 192.82.71.245
  • Recent
  • Most Read
  • Most Comment