8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн шөнө гурван дүүргийн 16 иргэн угаартжээ

2019-10-21 12:22:53

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн цагдаа онцгой, Нийслэлийн эрүүл мэндийн газар нийт 31 алба хаагч өнгөрсөн шөнө үүрэг гүйцэтгэж ажиллаа. Энэ хугацаанд гурван дүүргээс зургаан дуудлага ирсэн. Нийт 16 иргэн угаартсан гэдэг мэдээлэл өгсөн. Үүнээс ес нь хүүхэд долоо нь насанд хүрсэн иргэн байсан. Угаартсан хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д эмчлүүлсэн.

Нөхцөл байдалтай холбогдуулаад товчоодоор хяналт шалгалт хийж байгаа. Энэ хугацаанд иргэд хувийн машиныхаа тээшинд түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарлаа. Өнгөрсөн шөнийн байдлаар 31 шуудай түүхий нүүрс оруулж ирэх гэж байсныг буцаах арга хэмжээ авсан. Иргэдээс түүхий нүүрс түлж байгаа дуудлага ирж байгаа учраас цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл