Цагдаагийн албан хаагч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Төмөр замын KFC-ын урд замд амины Toyota Prius автомашины жолооч ТХТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З нь зам хөндлөн гарч байсан явган зорчигч С-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Цагдаа З нь осол гаргахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтолтын зэрэг 2.04-тай байжээ. Тиймээс осол гаргасан даруйд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхэд саатуулж одоо түүний хэргийг Мөрдөн байцаах газрын ТСҮГХМШХ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Замын цагдаа согтуугаар машин жолоодож байгаад хүний аминд хүрчээ
2016-03-15 13:13:00