8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрөөр зам тээврийн ослоор 10 хүн амиа алджээ

2019-10-21 14:35:37

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.19-20-ны өдөр нийт 594 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 439-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 45 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх хэлбэрээр -2
  • Онхолдох хэлбэрээр- 3  тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.10.19-ны өдрийн 11:25 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо Ар гүнтийн замд “Хууль Сахиулахын Их Сургууль”-ийн Hyundai Aero town маркийн автобус онхолдож зорчигч Г, У, Б, А, З, Ц, Т нарын 7 хүн нас барж, зорчигч 31 хүн гэмтсэн.

2019.10.19-ны өдрийн 19:18 цагийн орчимд СХД-ийн 25 дугаар хороо Зүүн салааны зам, 1-р автобусны буудлын замд Mazda Bongo маркийн автомашины жолооч,  явган зорчигч Б-г мөргөж амь насын хохироосон.

2019.10.19-ны өдрийн 17:30 цагийн орчимд Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг “Гучин” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн  мотоцикл онхолдож, жолооч Х нас барсан.

2019.10.17-ны өдөр 21:55 цагийн орчимд Булган аймгийн Баян-Агт сумын 2-р баг “Ар булаг” гэх газар шороон замд Hyundai Sonata6 маркийн автомашин замын хажуу руу гарч судаг мөргөн, жолооч Б нас барсан.  

Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал,  гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл