8o
Улаанбаатар хот
mobile menu

Цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна

2019-10-21 17:20:49

Өнөө шөнө болон маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

-Аравдугаар сарын 21-ний 20:00 цагаас 22-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

​Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

​Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 

Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Энэ сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө  4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл