Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хурлын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүн болон өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хурлын тов ирэх сарын 28 хүртэл хойшилсон байна. Мөн үүнээс гадна З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан байна.
Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.