-12o
Улаанбаатар хот
mobile menu

Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа

2019-10-22 18:54:15

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Шинэ-Идэр суманд өглөөний 08:00 цагийн байдлаар 16 см зузаан цастай байна.

Мөн өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, салхи баруунаас секундэд 4-9 метр хүрч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-3 градус дулаан байх аж.

Цаашид нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа тул авто замд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment