-12o
Улаанбаатар хот
mobile menu

"700,000-аас нэг сая төгрөгийн цалинтай ажлын байранд залуучууд ирэхгүй байна"

2019-10-23 10:00:00

УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд энэ хуулийн үр өгөөж их бий.

Татварын багц хууль батлагдсан. Салбар хамаарахгүйгээр 1 хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10-р сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулж байхыг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Мөн тэрбээр оролцогчдын зарим нэг асуултад хариулт өгсөн юм. Үүндээ, Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хуулийн төслийн асуудлаар байнгын хорооны нээлттэй сонсгол хийх чиглэл өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 11дүгээр  сарын 15-аас хойш хэлэлцэж эхлэх бөгөөд эдгээр хуулиудад саналаа нэгтгэж өгөхийг хүссэн юм. Мөн энэхүү хэлэлцүүлэгт гарсан санал зөвлөмжөө нэгтгэж өгөх нь УИХ-аас гарах бусад шийдвэрт чухал шаардлагатай болохыг онцоллоо. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ, ХНХЯ, Татварын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сангаас төлөөллүүд оролцсон юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай байгаа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай байгаагаа хэлэлцүүлэгт  оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа.  Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн, ихэнх нь төрийн алба, эсвэл гадаад улсад  гарч ажиллах сонирхолтой, 700-1.0 сая төгрөгийн цалинтай ажлын байран дээр залуучууд ирж ажиллахгүй байгаа тухай ярилаа.

Төрөөс МСҮТ-үүд, түүнд суралцагчдыг дэмжиж тэтгэмж өгч байгаа ч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагчидтай төгсөөд ажиллах нөхцлийн тухай гэрээ хийх, зөвхөн төрийн алба биш ажилчин эгнээгээ мөн дэмжих хэрэгтэй байгаа тухай ихэнх хүмүүс санал хэлж байсан юм. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ямар бодлого барьж байгаа тухай асуулт асууж, анхаарч ажиллахыг хүслээ. 

Мөн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал Татварын багц хуультай холбоотой мэдээллүүдийг өгч, асуултад хариулсан юм. Татварын ерөнхий газар цахим хэлбэрт шилжиж байгаа учир цаастай холбоотой чирэгдэл, хүнд суртал бүрэн арилсан.  Аж ахуйн нэгжүүд тайлангаа цахимаар тайлагнаж хэвшиж байгааг дурдаж байлаа. Мөн шинэ хуулиар татварын урамшууллыг жилд 4 удаа олгодог болсон нь үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжиж буй томоохон шинэчлэл гэдгийг онцолж байсан юм.

 

 

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчдийг дэмжиж  жил бүр жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байхаар болсонд талархал илэрхийлсэн юм.

Төрөөс боловсон хүчний асуудалд онцгой анхаарахгүй бол цаашид Монгол Улс боловсон хүчний хомсдолд орох аюул байгааг хэлэлцүүлгийн төгсгөлд сануулж байсан юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Миний хүүхдүүд гадагшаа гарч ажил хий,монголд ямар ч ажил байхгүй ээ,цалингүй,үйлдвэргүй ийм улс орон худал хэлж суухаас өөр яах вэ дээ?насны залууд,нарны эртэд хари орныг зорицгоо,амидрал тэмцэл тэнд
2019/10/27 64.119.24.189
zochin
ezniiheee company telee l unegui ajilllaj,,,, zahiral hunii hulsiig unegui shuldag.... hargis capitalism mongol-d bna.
2019/10/24 150.129.141.39
Асуулт
Бага цалин өгч байгаа гэж голцгоож байна. Цалин нэмэх гол үндэс нь хөдөлмөрийн бүтээмж. Цалин голоод байгаа нөхдүүд хэдий хэмжээний үр өгөөж өгч байгаагаа мэддэг болов уу?
2019/10/24 64.119.22.148
Зочин
Юу г нь гайхаад байгаа юм бэ. Одоо үед ийм цалингаар амьдар гэж байгаа нь хулгай хийж амьдар гэж байгаатай агаар нэг биш үү
2019/10/24 76.205.166.119
хуулиа баталж гарга
гуйлгачингын цалин. Хувийн байгуулагуудыг хүний хөлсийг ингэж шулдгыг зогсоож цалингын системийг нь солих хууль батлах хэрэгтэй ш тээ
2019/10/23 192.82.66.101
зочин
Ядуу амьдарч байгаа гээд л нэг их юм хийчихсэн мэт ярьдаг мөртөө ажил хийдэггүй залхуучууд яаж олигтой амьдрах юм.Залхуу хүнийг л ажил годог болохоос ажилтай,хийсэн ажлынхаа үр дүнгээ амьдарч байгаа л
2019/10/23 192.82.71.13
zochin
saihan shaah yumaa tsalingaa uguhgui hulhiddag mongol333 jidi geed barilgiin kompaniuud bn anh ed mer shig irehgui bn gd hutsaj bgd ajiluulsan hulhidsan
2019/10/23 203.91.115.37
Батцэцэг
Монголын компаниуд цалингаа өгөхгүй хулхидсаар байгаад залуучуудыг тараачихсан шүү дээ
2019/10/23 45.117.32.130
zochin
neg sya turgug hurtel tsalin bol ... company yamar ch uneguigeer hunii hulsiig shulaj baigaa tul hench ochihgui ni zuin hereg bolsoon.....
2019/10/23 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment