-12o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангийн ойролцоох ой руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сануулж байна

2019-10-23 11:30:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн бүсэд шинэхэн цасан дээр баавгайн мөр гарсантай холбогдуулан амралтын өдрүүдэд салхинд гарах гэж байгаа иргэдийг ой руу зүглэх хэрэггүйг анхааруулж байна.

Хандгайт орчимд цасан дээр баавгайн мөр олдсоныг шалгахад нас бие гүйцсэн баавгайн мөр байжээ. Түүнчлэн Улиастайн Шар хоолойн аманд мөн баавгайн мөр олдсон байна.

Тиймээс иргэдийг ой руу зүгэлэхгүй байх, хүсний бүтээгдэхүүнээ ил задгай тавихгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн иргэд та бүхэн зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай баг (99995899), Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (11310005)-д цаг алдалгүй мэдэгдэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment