-16o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуудаа орон сууцны гурван давхраас унаж бэртжээ

2019-10-23 13:30:55

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гурван дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, есөн давхар 20 дугаар байрны гуравдугаар давхраас өчигдөр нэгэн иргэн унаж гэмтжээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 23-ны 00.45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 00:51 цагт очиход тус байрны 46 тоотод оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны нэг давхар өргөтгөлийн дээвэр дээр унаж гэмтсэн байжээ. Тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment