-9o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа

2019-10-23 19:33:00

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 17 аймагт орон нутгийн томилолт хийсэн бол энэ удаад орон нутгийн  дахь 30 дахь томилолтоо Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймагт хийлээ. Тодруулбал, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙ”-н төлөө чуулга уулзалт болон “Хамтдаа хамгаалъя” аяныг орон нутагт эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд багш, эмч, сувилагч, малчин, тариаланч, оёдолчин эгэл жирийн ээжүүд залуу бүсгүйчүүдийн төлөөлөл “Илүү сайхан ирээдүйн төлөө” 500 гаруй эмэгтэйчүүд хуран чуулсан юм. МЭХ-ын Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын орлогч дарга Ш.Ёлтай уулзаж цаашид хамтран ажиллах санал солилцлоо. МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл чуулганы үеэр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдлаас болж хүчирхийлэлд өртөх нь их байгаа тул цаашид эмэгтэйчүүдийг боловсролтой болгох, аймаг сум бүрт охид эмэгтэйчүүд рүү хандсан сургалт явуулах мөн илүүг биш ижил эрхийн төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэв. МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл маргааш Сүхбаатар болон Хэнтий аймагт ажиллана. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Нам дагаж албан тушаал горилоч долдой эмэгтэчүүд
2019/10/23 103.10.23.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment