8o
Улаанбаатар хот
mobile menu

"Дураараа биш дүрмээрээ" аяны хүрээнд зам тээврийн осол 16 хувиар буурчээ

2019-10-24 14:00:00

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрөгч зургадугаар сард “Яараад яах вэ” аяныг зарласан. Энэхүү аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу  63.9 хувиар буурч,  амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар  буурсан дүн гарсан. 

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газар, ТЦА, Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, "Оюутолгой" ХК хамтран "Дураараа биш дүрмээрээ"  аяныг өнгөрөгч есдүгээр сарын 24-нд эхлүүлсэн. Энэхүү аян хэрэгжсэн нэг сарын хугацаанд  улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг 16,3 хувь, нас барсан хүн 22,2 хувь, гэмтсэн хүн 22,4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24,5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг долоон хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Дураараа биш дүрмээрээ" аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Урьдчилан сэргийлэх ажлыг яг хууль, дүрмэндээ тогтсон механизм болгон суулгаж, үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол нэг удаагийн уран сайхны шинжтэй аян өрнүүлээд явахгүй 16 хувь гэж бичүүлсэн хүн ажлаа ойлго
2019/10/26 64.119.22.94
иргэн
Өндөр хөгжсөн орнуудад сануулаад тэр хугацаандаа тухайн зөрчлөө арилгаагүй байвал торгох бус зогсоолд байршуулж, зөрчлөө арилгасны дараа хөдөлгөөнд оролцуулж байна. Үүнийг одоо юу гэхэв.
2019/10/26 64.119.22.94
иргэн
Удирдлага зохион байгуулалт алга, энэ их торгуулийн үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах хүн алга, хэдэн боловсролгүй залуучуудыг сумлаад тавьчихна баруун солгоогүй бусдыг загнаж байгаад торгоод байдаг
2019/10/26 64.119.22.94
иргэн
Монгол Улсад нийт торгууль, зөрчлийн хэргийн 90-ээс дээш хувийг зөвхөн тээврийн цагдаагийн алба ногдуулдаг гэсэн статистик гарсан байна. Энэ бол хууль зүйн салбарын гажуудлыг илтгэх тоо баримт юм.
2019/10/26 64.119.22.94
irgen
Замын цагдаа үзэмжээрээ, хэлбэрийн дөтий үйлдэлд, тэр ч бүү хэл зарим тохиолдолд харилцааны доголдол гаргасандаа зориуд хорсож дарамт учруулах байдлаар торгууль ногдуулж байна. Энд ямарч хяналт алга.
2019/10/26 64.119.22.94