8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн байгууллагад хандсан иргэдийн хүсэлтийн 96 хувийг шийдвэрлэжээ

2019-10-24 16:00:00

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтан, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 96-аас дээш хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн болохыг Засгийн газраас мэдээллээ.

2019 оны гуравдугаар улиралд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 6014 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 5776 иргэний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Иргэд төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээ, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ихэвчлэн ханджээ. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байхыг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл