8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн Онцгой комисс: Нэг хоногийн өмнө угаарын хийнд хордсон есөн тохиолдол бүртгэгдлээ

2019-10-25 09:00:00

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийсэн юм. 

Нэг хоногийн өмнө Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон 9 тохиолдол бүртгэгджээ. Хордсон есөн хүний хоёр 2 нь хүүхэд байв. Өнөөдрийн байдлаар хоёр насанд хүрсэн хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

-АГААРЫН БОХИРДОЛ БУУРЧ БАЙНА-

Аравдугаар сарын 2-ноос 24-ний өдрүүдэд нийт 580 хүнд эмнэлгийн тусламж үзүүллээ хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй танилцууллаа. Тэрбээр сүүлийн өдрүүдэд угаарын хийнд хордлогын дуудлага буурч байгааг мөн дурдав.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар цэвэршиж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал танилцууллаа.

Тухайлбал,

PM 10 хэмжээтэй тоосонцор 2018 оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан байга. Мөн PM 2.5 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буурлаа. 

Азотын давхар исэл буюу NO2 6 хувиар өссөн. Энэ элементийн гол бохирдуулагч нь автомашины утаа учир тоо хэмжээ нь өссөнтэй холбон тайлбарлаж байна. 

Өнгөрсөн жилийн мөн үед агаарын дундаж температур -5.5 градус хүйтэн байсан бол энэ онд -2.1 хүйтэн градус байна. Дээрх судалгаанаас харвал агаарын бохирдол 25 хувиар буурсан байгааг албаныхан хэллээ.

-ТҮҮХИЙ НҮҮР ОРУУЛАХЫГ ЗАВДСААР БАЙНА-

Нийслэлийн мэргэжлийн хяналтаас автомашин шалган нэвтрүүлэх газруудад шалгалт хийж байгаа. Шалгалтаар Өлзийт товчоогоор хоёр тонн түүхий нүүрс оруулахыг завдсаныг илрүүлж, буцаасан байна.

Мөн өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байгаа талаарх 13 гомдол иржээ. Ингээд шалгалт явуулахад нэгэн айл 35 тонн нүүрс хадгалж байсныг сайжруулсан түлшээр солих арга хэмжээ авсан байна. Мөн дахин нэг айл хоёр шуудай нүүрс нөөцлөн, хэрэглэж байсныг 50 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн “Цасан гоо” цэцэрлэг түүхий нүүрс түлж байсныг илрүүлсэн байна.

Агаарын бохирдол буурсан учир томуугийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас дуулгасан юм.  

Сайжруулсан түлштэй холбоотой мэдээлэх, асуух зүйл байгаа бол 70114900 дугаарын утсанд холбогдохыг зөвлөлөө.

Угаартахаас урьдчилан сэргийлэх алхам

  • Иргэд зуухаа битүүмжилж, цууралт гарсан эсэхийг тогтмол шалгаж байх
  • Яндангаа хөөлөх
  • Түлшээ зууханд дүүргэж хийхгүй байх
  • Унтахын өмнө саванд цэвэр ус хийж тавих. Энэ нь угаарын хийг саармагжуулдаг байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Утаа үнэхээр буурсан байна. Сайна байна. Би өөрөө зуслан гарахдаа авч түдпэг. Ямарч асуудал алга. Энэ түлж чадахгүй хэрэглэж чадахгүй байгаа хүмүүс байдагт гайхах юм. Тархи гэж юм байна уу үгүй?
2019/10/26 66.181.161.119
hvrelsvh
4 nastai huuhed eejteige ugaartaad huuhad ni unguruud eej ni seheend uhaangui bn shde hvrelsvh saidaa ogtsoroo hortoi tvlsh zarj ard irgedee alaad yahaw mongolchuud bid udaan tesehgui shvv temtsene
2019/10/25 59.153.85.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment