8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханд алга болсон охиныг нийслэлээс олжээ

2019-10-28 08:38:00

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 13 дугаар байрнаас 14 настай охин алга болсон талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл охиныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, Цагдаагийн газрын 75 алба хаагч, нэг нохой, таван автомашин, ЗХ-ний 330 дугаар ангийн 30 алба хаагч, нэг автомашин, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ын гэрээс Булган сумын дөрөвдүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй/ энэ сарын 23-нд 07:00 цагт гараад сураггүй болжээ. Мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 10.25-ны өдрийн 15:50 цагаас эхлэн Ховд голын модон гүүрнээс Бугат сумын Цагаантүнгэ багийн “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон байна. Эрэл үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл