8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын 59 иргэний 50 нь хулгайн гэмт хэрэгт холбогдоод байна

2016-03-15 16:18:00

Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал “Зөвшилцөл” танхимд боллоо. Хэвлэлийн хуралд тус яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, Консулын газрын захирал Б.Болд нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Монгол иргэд гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл гарсан талаар лавлахадМонгол Улсын 6 иргэн 30 орчим мянган ам.долларын гар утас, эд зүйл, бараа бүтээгдэхүүн хулгайлсан хэргээр саатуулагдсан хэрэг гарсан. Эдгээр иргэн гэмт хэрэг үйлдсэн нь камерын бичлэгээр баталгаажсан байгаа. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Монгол Улсын 4 иргэнийг 2015 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Японы цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан байгаа. Тэднийг өнгөрсөн оны сүүлээс эхлэн 10 гаруй ийм төрлийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад 3 иргэн нь хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин нэг иргэн нь хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн байгаа юм. Иргэдийн зүгээс манай улсын Элчин Сайдын яаманд өөрсдийн мэдээллийг хүргэхгүй байх хүсэлтийг Японы талд гарсан байгаа. Ер нь сүүлийн үед хилийн чанадад амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдох, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал ихэсч байна. Он гарсаар нийт 59 иргэн гэмт хэрэгт холбогдсоноос 50 нь хулгайн гэмт хэрэгт холбогдоод байна. 59 иргэнээс дийлэнхи нь буюу 40 гаруй иргэн БНХАУ-д, Япон улсад 4, үлдсэн нь БНАСАУ-д үйлдэгдсэн байгаа юм. Өнгөрсөн оны хувьд 252 иргэн гэмт, хэрэгт холбогдон саатуулагдсан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mngclhuud hulgaich shde ugaasaa
wrew
2016/03/15 103.17.108.42