8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгуудын орц гарц дээр галын болзошгүй эрсдлээс сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулжээ

2019-10-28 10:51:40

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37,783 барилгын 85,009 орц байдаг.

Тиймээс дээрх барилгуудын орц, гарц дээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий 95,000 ширхэг стикер наалтыг байршуулж, иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр дээрх ажлыг зохион байгуулжээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ингээ
ОС-ны орцууд БӨБӨӨ нарын ҮҮР болчихоолд бна ХАРИУЦЛАГАГҮЙ БАРИЛГЫН КОМПАНИУД баахан чанаргүй байр бариад дээр нь СӨХ нь ажиллаж чадахгүй, ЛУЙВАРДАХААС ӨӨР ЮУ Ч МЭДЭХГҮЙ тэгээд ХАЯАД ЯВЦГААСАН
2019/10/30 202.179.24.217