8o
Улаанбаатар хот
mobile menu

ss

2019-10-29 00:00:00

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнгөрсөн долоо хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт  ажиллалаа. Тодруулбал, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус аймгуудын эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, чуулганы төлөөлөгчдөд МЭХ-ны үйл ажиллагааг танилцуулан, цаашдын зорилго төлөвлөгөөний талаар танилцууллаа. Зүүн гурван аймагт ажилласан томилолтоор 1500 гаруй эмэгтэйчүүдтэй уулзалт хийсэн юм. Мөн МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг тус аймгуудад ажиллах үеэр аймгуудын удирдлагууд хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ сарын 11-ний өдөр ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨРТ зориулсан "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тус хөдөлгөөнд олны танил урлаг соёл, спорт, нийгмийн салбар, цэрэг хүчний байгууллагууд нэгдсэн. Мөн "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, төв талбайд тайван цуглаан зохион байгуулсан юм. Харин энэ удаад "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд Хэнтий аймгийн эмэгтэйчүүд нэгдлээ. Хэнтий аймгийн эмэгтэйчүүд цаашид охидын хүчирхийллийн эсрэг нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд өөрсдийн санал бодол, дуу хоолойгоо олон нийтэд хүргэж ажиллахаа илэрхийлэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment