8o
Улаанбаатар хот
mobile menu

ХАМГИЙН БАГА ХҮҮТЭЙ ИМПОРТЫН ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН БАНК САНАЛ БОЛГОЖ БАЙНА

2019-09-12 15:00:00

Тайванийн тэргүүлэх 10 компани, бизнес эрхлэгчдийн оролцсон Улаанбаатар түншлэл-2019” намрын Олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын 12-15-нд Мишээл экспо төвд болсон бөгөөд үзэсгэлэнд дэлхийд тэргүүлдэг Тайваны гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ашиглах боломжтой зөөврийн тэрэг, нарны энергийн гэрэл, автомашины дугуй, спорт, эрүүл мэндийн өндөр чанарын нэхмэл эдлэл,  цахилгаан хэрэгсэл, зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Хэрэв та Тайванийн бизнес эрхлэгчидтэй холбогдож бараа бүтээгдэхүүн импортлохыг хүсвэл Төрийн банкаар дамжуулан Тайваний Экспорт-Импорт Банкны хамгийн бага буюу жилийн 6-7 хувийн хүүтэй, 5 жил хүртэлх урт хугацаатай импортын ам.долларын зээлд хамрагдах боломжтой юм.  Зээлийн хүсэлтийг Төрийн банкны бүх салбар нэгжүүдэд хүлээн авч байна. 
Худалдааны санхүүжилтийн импортын зээлийн талаарх  мэдээллийг эндээс үзнэ үү. 
Зээлийн талаар нэмэлт  мэдээллийг Төрийн банкны  Лавлах утас: 1800-1881-с аваарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment