8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа

2019-10-28 16:15:00


           Нийслэл, Улаанбаатар хот байгуулагдсаны  380 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гэрлэх ёслолын ордон,  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийслэлийн иргэн” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав.

           Өдөрлөгийн хүрээнд 10-аас дээш жил ханилсан, бие биендээ үнэнч амьдарч байгаа, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж буй хосуудын төлөөлөл болсон гэр бүлүүдийн гэрлэх ёслолыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч хийлээ.

          Гэрлэх ёслолын ажиллагааг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хуримаа хийж буй хосуудад аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

           Уг хүндэтгэлийн үйл ажиллагаа нь нийгмийн хүрээнд баталгаат гэр бүлүүдийг нэмэгдүүлэх, залуу гэр бүлд үлгэрлэл үзүүлж, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учрыг таниулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ боллоо.

           Гэрлэх ёслолын арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс 3 хос, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 3 хос, Нийслэлийн хот тохижилтийн газраас 8 хос нийт 38 Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж, гэрлэлтийн баталгаагаа гардан авсан ба тэдгээрийн үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд нь байж амьдрлаын хамгийн дурсамжтай баярт мөчийг нь хуваалцлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл