8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгааны засварчин тогонд цохиулж нас баржээ

2019-10-29 12:06:58

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас барсан эмгэнэлт явдал гарсан байна. Дуудлагыг аравдугаар сарын 28-ны 09:43 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очжээ.

Хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Талийгаачийн цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
haramsaltai
2019/10/30 192.82.65.120
Бөхбат
Улс төрийн томилгоогоор ирсэн удирдлага, ажлаа мэдэхгүй нөхдийн гайгаар ЭХ-ний салбар тэр дундаа ТЭЦ-2, ТЭЦ-3 самрагдаж дууслаа.алтан амь юутай харамсалтай
2019/10/30 192.82.65.120