8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн ойролцоох шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг нээжээ

2019-10-29 12:24:56

Тээврийн цагдаагийн албаны /Хуучин нэршлээр Замын цагдаагийгийн газрын/ баруун талын шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөн өнөөдөр нээгдсэн байна.Ингэснээр Нарны замаас баруун гар тийш эргэн Их монгол Улсын гудамж руу орох боломжтой болжээ.

Дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон үндсэн гүүрийн хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн юм. Харин туслах гүүрүүдийн хөдөлгөөнийг ийнхүү нээж байна.

Нийслэлд шинээр баригдсан тус гүүр нь замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment