8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын байгууллагад үүрэг болгов

2019-10-29 12:31:56

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/689 тоот тушаал гарлаа.

Тус тушаалаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нар үүрэг болголоо.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт сануулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лянь Минг Цай.
Хятадын генерал Сюй Шү Жаны төрсөн өдрийг МАН хятад гаралтай гишүүд Монгол дах хятад гаралтай иргэдтэй хамтран өргөнөөр тэмдэглэдэг болоод байна .Үүнийг яах вэ?
2019/10/29 103.111.68.3