Дуучин Б.Амархүүг есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаах зогсоол дээр өөрийн улаан өнгийн бенз автомашиндаа байхад нь саатуулан шалгаж эхэлсэн.Түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал дөнгөж сая дууссан байна. Шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноосон байна.
Шуурхай: Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо
2019-10-29 16:30:05