8o
Улаанбаатар хот
mobile menu

PM2.5-д хийсэн судалгаагаар агаарын бохирдол тархины өсөлт хөгжилд сөрөг нөлөөтэйг тогтоожээ

2019-10-30 08:46:00

 

Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн Эрүүл мэндийн яам, нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн  Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа уг хуралд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын судалгааны хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй  төлөөлөл оролцож байна.

Агаарын бохирдлыг бууруулахад байгаль орчин, эрчим хүч, боловсрол, барилга хот байгуулалт, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа нэн чухал. Хоёр дахь удаагаа чуулж байгаа Азийн орнуудын хэлэлцүүлэг агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үгэндээ дурдлаа.

БНХАУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Дуглас Нобль "Бээжин болон томоохон хотуудад хяналтын станцынхаа үр дүнг харж байгаад яаралтай арга хэмжээ авдаг. Энэ нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй.  БНХАУ болон бусад орнуудад PM2.5-д хийсэн судалгаагаар тархины өсөлт хөгжилд сөрөг нөлөөтэйг тогтоосон судалгаа их байдаг. Тийм учраас  хүүхдийг хөхөөр хооллох, урлагийн төрлөөр хичээллэх зэрэг арга хэмжээг авч байна" хэмээн илтгэлдээ дурьдлаа. 

Энэхүү хэлэлцүүлэгээр нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулж байгаа улс орнуудтай туршлага солилцох зэрэг сэдвүүдийн хүрээнд Лос Анжелес, БНХАУ дахь Хүүхдийн сан, Пакистан, Бангладеш, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази болон Австрали улсын Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч нар илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлэх юмаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл