8o
Улаанбаатар хот
mobile menu

Үйл явдал:  “Улс төрийн намын тухай хууль, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

2019-10-30 09:49:24

МҮХАҮТ-д

09:00 цагт “Монголын эдийн засгийн чуулган 2019” эхэлнэ.

Төрийн ордонд

09:00 цагт “XXI зуун-Хавдаргүй Монгол" 1,000 гэр бүлийн зөвлөгөөн болно.

ШУТИС-ийн Номын санд

09:00 цагт “Зар сурталчилгааны тухай хууль ба олон улсын сайн туршлага” семинар болно.

Нээлттэй нийгэм хүрээлэнд

09:30 цагт “Улс төрийн намын тухай хууль, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

Блью Скай зочид буудал, Диамонд танхимд

09:30 цагт Сэтгүүл зүйн ёс зүйн форум (JEF) болно.

ҮХЦ-ийн байранд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх  маргааныг хянан хэлэлцэнэ.

МХЕГ-т

11:00 цагт мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлш, уул уурхай, сургууль, цэцэрлэгт хийсэн шалгалтын дүнг мэдээлэл хийнэ.

Үндэсний түүхийн музейд

13:00 цагт Л.Хадбаатарын “Ардчиллын алтан шонхрууд” номын нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10:30 цагт Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монголын багш нарын холбооноос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд боловсролын талаар оруулах саналыг УИХ-д хүргүүлэх мэдээлэл хийнэ..

11:30 цагт АН-ын Шинэчлэл хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбооноос Чингис хаантай холбоотой үнэт зүйлүүдийг ард түмний хамгаалалтад авах талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Монголын Хүний төлөө намаас “Эзэн Монгол хөтөлбөр” боловсруулж дууссан талаар болон “Авилгачдыг төрөөс зайлуулж шударга ёсыг тогтооно” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл