8o
Улаанбаатар хот
mobile menu

​Хятадын Элчин сайдын яам мэдэгдэл гаргалаа

2019-10-30 14:46:52

Монгол Улсын Тагнуул болон цагдаагийн албан хаагчид тусгай ажиллагаа явуулж олон тооны хятад иргэдийг баривчилсан мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

2019 оны 10-р сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.

Монгол улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хятадууд хууль бус зүйлтэй, улс эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж чаддаг улс шүү. Манайхан шиг үнэт зүйлгүй мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй хөгийн зантай улс биш ээ.
2019/11/01 202.21.109.131
аяна
Санаатай оруулсан бгаашдээ.Монгол төр хААНА БНА АА
2019/10/30 202.179.24.217