8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Гэрэл: Зохион байгуулагч таван хүний дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа

2019-10-30 15:14:45

2019 оны аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр цахим луйвар хийсэн байж болзошгүй 700 гаруй хятад иргэнийг дөрвөн зочид буудлаас баривчилсан талаар мэдээлэл цацагдсан.Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Гэрэл дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Тэрбээр "БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Шалгах ажиллага өргөн бүрэлдэхүүнтэй, шуурхай явж байна. Тус үйл ажиллага манай улсад өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. ТЕГ, ЦЕГ хамтраад тус хэргийг шалгаж байсан. Тус хэргийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. Хэрэг бүрэн хяналтанд байсан одоо ч байгаа. 

Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байсан. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тэдгээр хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Хэрэгт холбогдуулан саатуулж байгаа хүний тоо 800 орчим болсон. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болжээ. Хуулиар зохицуулах цаг нь болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй. Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа" гэсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ одоо юу болж байнаа таминь ээ? Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улс зэрлэг дайралтанд өртөж, ийм өргөн бүрэлдхүүнтэй хятад цэргүүд цахим дайн хийж байгааг юу гэж ойлгох вэ? Даварсан новшнууд.
2019/10/31 66.181.180.231
Zochin
Estoi yamarch zambaraa algaa , heleh ug oldohgui bna araich de!!
2019/10/30 223.104.15.124