2019 оны аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр цахим луйвар хийсэн байж болзошгүй 700 гаруй хятад иргэнийг дөрвөн зочид буудлаас баривчилаад байгаа. ЦЕГ, ТЕГ-ын хамтран өнгөрсөн наймдугаар сараас эхлээд манай улс руу орж ирж буй хятад иргэдийг хараа хяналтаад авсан талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгсөн. Тус хэргийн талаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын байр суурийг хүргэж байна.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав
Хэрэг шалгадаг хуультай.Энэ дагуу хэрэг шалгагдаж байгаа. “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маань цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тус хэлтэс уг хэргийг шалгаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор таван зочид буудал, үүрэн телефоны операторуудад хариуцлагын асуудал яригдана.
Одоогийн байдлаар 700 гаруй хятад иргэн зочид буудлууддаа байгаа. Нэмж илрүүлэх ажиллагаа явагдана. Ер нь бол энэ улсуудыг албадан гаргана. Эдгээр хүмүүсийг хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Зөвхөн зохион байгуулсан хүмүүсийг нь шалгана" гэлээ
ТЕГ-ын дарга Ц.Гэрэл
"БНХАУ-ын иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Шалгах ажиллага өргөн бүрэлдэхүүнтэй, шуурхай явж байна. Тус үйл ажиллага манай улсад өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. ТЕГ, ЦЕГ хамтраад тус хэргийг шалгаж байсан. Тус хэргийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. Хэрэг бүрэн хяналтанд байсан одоо ч байгаа.
Тоглоом хэлбэрээр байж болно. Өөр хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай IT багийнхан ажиллаж байгаа. БНХАУ-ын иргэд таван буудалд байсан. Үзэгдэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсийг бид саатуулсан. Тэр хүмүүсээс мэдээлэл, байцаалт авч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тэдгээр хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Хэрэгт холбогдуулан саатуулж байгаа хүний тоо 800 орчим болсон. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Тиймээс албадан гаргах бүх нөхцөл бүрдсэн. Саатуулагдсан иргэдээс 10000 сим карт хураасан. Энэ сим картууд ямар ч хяналтгүй тарсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болжээ. Хуулиар зохицуулах цаг нь болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй. Зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байгаа" гэсэн юм.