8o
Улаанбаатар хот
mobile menu

Окинава аралд оршдог 500 жилийн настай Шури шилтгээн шатаж байна.

2019-10-31 10:57:49

ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй, Окинава аралд оршдог 500 жилийн настай Шури шилтгээн шатаж байна. Өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 2:40-д уг байгууламж шатаж байна гэх дуудлага Наха хотын онцгой байдлын газарт ирсэн байна. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар шилтгээний гол барилгад гарсан гал бусад хэсгүүдэд тархжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нэлээд хэмжээгээр сүйдсэн уг байгууламжийг сэргээн засварлаад 1992 онд дахин нээсэн аж. Галын шалтгаан тодорхойгүй, унтраах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн хүн байхгүй байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл