8o
Улаанбаатар хот
mobile menu

  “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ШИЛДЭГ КОНЦЕРТ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-10-30 16:00:00

           Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой мөн Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна.

            Энэхүү уралдааныг зохион байгуулсанаар хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох, хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

            Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадам нь энэ жилээс хэлбэрээ өөрчлөн шилэдг концерт хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Наадамд 12 төвөөс нийт 360 гаруй  авяаслаг хүүхэд багачууд оролцож байна.

        Уралдаанд: 1.Монголын Сос хүүхдийн хотхон 

                                 2.Өнөр бүл  

                                 3.Гэрэл төв

                                 4.Манай гэр

                                 5.Цөлийн сарнай

                                 6.Манаа

                                 7.Бадамлянхуа төв

                                 8.Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн тусгай Цогцолбор

                                 9.Монголын хүүхдийн сан

                               10.Кристина ноблийн хүүхдийн сан Нархан төв

                               11.Донбоско төв

                               12.Вербист төвүүдээс хүүхдүүдийнхээ авъяас чадварыг гайхуулан бишрүүлэхээр оролцох юм.

           “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдаан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл