8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна

2019-10-31 16:52:24

Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.

Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байгаа тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхааруулж байна.БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл