8o
Улаанбаатар хот
mobile menu

Дундговийн хогийн цэгээс гүзээ түүж Улаанбаатар руу тээвэрлэж байсан нь тогтоогджээ

2019-11-01 08:41:43

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгажээ.Иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Уг хэргийг хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Restoranuud salat hiigeed zarj bga bhdaa. / guzeenii salataa gej/
2019/11/03 192.82.70.104