8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанк хөлбөмбөгийн үндэсний шигшээ багаа дэмжиж МХБХ-той 1 тэрбум тѳгрѳгийн гэрээ байгууллаа

2019-11-01 15:16:51

Багийн спортыг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо(FIFA)-ны стандартаар бүтээн байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн талбайн орчны тохижилтод 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал Б.Мэдрээ, МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Яармагт баригдах олон улсын стандартыг хангасан хөлбөмбөгийн талбайг ХХБанкны нэрэмжит болгон “TDB Center” гэж нэрлэх болсныг мөн зарлалаа. Гэрээнд заасны дагуу 1 тэрбум төгрөгийн 70 хүртэлх хувийг "TDB" цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод зарцуулна. Энэхүү талбай нь манай улсад баригдсан хамгийн том хэмжээтэй буюу 73 харьцах 115 метр гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хувьд амжилт нь жил ирэх тусам өсөж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дахь сунгаанд анх удаа шалгарч, анхны гоол цаашлаад анхны хожлоо авсан нь үүнийг бэлхэн харуулж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11 сарын 19-ны өдөр энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл болгож тэд тун удахгүй Камбож улсыг зорих гэж байна.

Сүүлийн жилүүдэд Үндэсний компаниуд хөлбөмбөгийн спортыг дэмжин хөрөнгө оруулалтуудыг ихээр хийж, энэхүү спортын хөгжил хурдасч, манай шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам сайжирсаар байна. Мөн цаашид ч Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргах Үндэсний шигшээ багийнхаа амжилтыг бататган ахиулахын төлөө тоглолтын бэлтгэл, тэмцээнүүдэд ХХБанк хамтран ажилласаар байх болно.

Хүн төрөлхтний агуу гайхамшиг болсон хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Монголынхоо тамирчдыг, үнэнч хөгжөөн дэмжигч та, бид нэгдэж сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

73310610_2878986988801739_6427472718001602560_o

75587570_2878987115468393_4534869433121767424_o

72741624_2878987155468389_4435489804062294016_o

73276804_2878986932135078_3902195049336668160_n

74283599_2879007908799647_3578146222189314048_n

74414580_2878987362135035_6545067419327528960_o

73324654_2878987738801664_6698942057295118336_o

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл