8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-03-16 08:26:00

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 6-11 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл