8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд прокурорт шилжүүлнэ

2019-11-04 11:39:00

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр зорчиж явахдаа “Онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан” гэх мэдээлэл Монгол, Солонгос хоёр орны ХМХ-үүдээр цацагдсаар байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч, зохисгүй үйлдэл гаргасан гэжээ.

Д.Одбаяр Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байхдаа тус хэрэгт холбогдоод байгаа юм.

Онгоц газардмагц нисэх буудлын цагдаа нар Д.Одбаяр болон А нарыг хоёрдугаар терминалаас баривчлан саатуулсан байна. Гэтэл БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөллүүд, Цэцийн дарга болон А нарыг “Дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ” гэж хэлээд суллуулсан. Ингээд Д.Одбаяр Индонез руу, А нь Сингапур руу ниссэн ажээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Инчеоны Бүсийн цагдаагийн газраас өнөөдөр /2019.11.04/ хохирогч хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна.Тэд мэдүүлэг өгөхийн зэрэгцээ Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг “Шийтгэлээ хүлээгээсэй” гэж хүсч байгаагаа илэрхийлжээ.Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүйгээр, нислэгээ өөрчилж, Монгол руу буцвал тэдэнд холбогдох хэргийг шууд прокурорт шилжүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Huulia deedeldeg uls orond yaj bieluuldegiig haruulah heregtei! Mongol huuhnuudiig deerelhdeg shigee aashiljee!! Mongolchuud bol darga doligonood huuhnuudiin buruu bolgodog !! Koread shuuh heregtei!!
2019/11/04 223.104.15.119
nergui
solongosuud yaduu mongluudiig deerelhej bgaa yu
2019/11/04 64.119.20.176
яана даа
ЭНЭ нөхөр ичээд монголд ирэхгүй дээ
2019/11/04 64.119.16.250
Ганцэцэг
ичиж амьдраасай огцруулбал таарна.Иймбалайр гаж донтнуудыг өмөөрөөч байгаань ч ичээсээ
2019/11/04 103.10.21.39
You
Hudlaa geed bsan unen bjee
2019/11/04 66.181.176.249
zochin
Incheon-oos zurgtaval baidal buur hetsuudene gedgiig Odbayar-guia erkbish oilgoj biagaa bolov uu ?
2019/11/04 103.111.68.3
иргэн
хуулитай. төртөй. удирдагчтай улс гэдгийг харж мэдрээсэй .мнглыг самрагсад.. нөгөө 3-н өндөрлөг гэгддэг 3мануухай нараа !!!!!
2019/11/04 64.119.23.68
хайяааа
Гаж донтнуудыг өмөөрөөд байгаа гахай хоншоортод хариуцлага тооцох естой.
2019/11/04 103.111.68.3