8o
Улаанбаатар хот
mobile menu

О.ЭРДЭНЭТУЯА: Монгол хүмүүс энэ том бүтээн байгуулалтыг бие даан авч явааг харахад үнэхээр бахархмаар

2019-11-05 15:57:53

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  “Хөгжлийн хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв, “Эрдэнэт” сувилалын цогцолбор” гэсэн хэлтэс нэгжийн төлөөлөл бүхий 16 ажилтан 2019 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд энэ оны 6 дугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хоёр талын мэргэжилтнүүд харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа “Хамтын ажиллагааны гэрээний дагуу 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр уурхайн үйл ажиллагаатай танилцаж байна.  Монгол Улсын инженер техникийн ажилтнууд, монгол хүмүүс энэ том бүтээн байгуулалтыг  бие даан авч явааг газар дээр нь харахад үнэхээр бахархмаар сайхан санагдлаа.

 

Цаашдаа хамтын ажиллагааны үр дүнд хоёр талын ололт амжилттай талуудыг олж харах, 1072 хувьцаа эзэмшигчийн хувьд хэлэхэд ч хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал харагдаж байна. Энэхүү том төслийг хэрэгжүүлэхэд хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллах нь зүйтэй. Монголын хамгийн том хоёр уурхай хамтран ажиллаж байгаа нь цаашдын хөгжилд зөв чиглэлээ олсон ажил болж байна” гэж ярилаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
Эрдэнэтийн авлигач хулгайч шахаачдын захиалгаар дэмий балай юм их хуцалдах болж.Ажлаа хийгээчээ өмхий малуудаа.
2019/11/05 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment