-9o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 сая гаруй төгрөгийн баялаг бүтээж байна

2019-11-06 09:32:00

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд өчигдөр боллоо. Чуулганд оролцсон 1,000 гаруй залуу инженер Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцсэн юм. 

Уг чуулганы уул уурхайн салбар хуралдааны үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн танилцуулсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнөө ба ирээдүй сэдэвт илтгэлээс онцлон хүргэж байна.40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр цаашдаа 60 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгааг Х.Бадамсүрэн захирал илтгэлийнхээ эхэнд хэлсэн юм.

  • Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлого төлөвлөлтөө техникийн бодлого, технологийн бодлого, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого гэсэн үндсэн таван чиглэлээр тодорхойлсон. Үүнд инженерүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал.
  • Уул уурхайн олборлолт хийгээд санхүүгийн боломжоо бий болгох асуудал яригдаж байна. Гэхдээ бүр эцсийн утгаар нь яривал нийгмийн хөгжил, хүний л асуудал яригдаж байгаа юм.
  • Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 31 сая тонн хүдэр боловсруулж байна.
  • Үйлдвэрийн насжилт уртасч байгааг дуулгахад таатай байна. Гэхдээ газрын гүн рүүгээ хүдрийн агууламж жилээс жилд буурч байгаа. Бидний хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүй байх зорилго тавьж байгаа учраас технологио сайжруулахад анхаарч байна.
  • Цаашдаа инженерүүдийн, хүний оюун ухаанаар байгаль орчин, геологийн нөхцөлтэй холбоотой асуудлаа даван гарна.
  • Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ тогтвортой биш байгаа. Үүнийн хэлбэлзлээс үүдэн гарч болох асуудлыг чадварлаг инженер, шинэ технологийн хүчээр даван гарна.
  • Эрдэнэт үйлдвэр 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсөвт 793 тэрбум төгрөг оруулахаар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 сая гаруй төгрөгийн баялаг бүтээж байна.
  • Эрдэнэт үйлдвэрт 6,600 хүн ажиллаж байгаагийн гуравны нэг нь инженерүүд. Нийт ажилчдын дийлэнх нь 40 хүртэлх насны залуучууд байгаа.
  • Эцсийн дүнд бидний ажил хүний төлөө л ажил.
  • Үйлдвэр ололт амжилтынхаа хүрсэн түвшингөөс багасгахгүй, жил тутам ахиулсаар байхыг зорьдог.
  • Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд Монгол Улс яаж оролцох ёстой вэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр үлгэрлэн үзүүлэхийг зорин ажиллаж байна.
  • Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнохын үндэс бол нөөц баялгийн асуудал байдаг. Тэр утгаараа сүүлийн гурван жилд геологи хайгуулын асуудалд анхаарлаа хандуулж, нөөцөө өсгөсөн.
  • Гурван жилийн өмнөх мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 40 жил ажиллаад нөөц шавхагдана гэж байсан бол өнөөдөр би энэ индэр дээрээс Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллана гэдгийг мэдэгдмээр байна.
  • Баяжуулах фабрикийн шат дамжлага бүрт технологийн шинэчлэл хийнэ. Шинэчлэл хийгдэх явцад үйлдвэрлэлийн процесс огт тасалдахгүй гэдгийг тодотгон хэлмээр байна.
  • Засвар механикийн заводоо өргөтгөнө. Одоогоор тус заводод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн 99 хувийг Эрдэнэт үйлдвэр ашиглаж байгаа бол цаашид уг заводоо уул уурхайн салбарын хэмжээний үйлдвэрлэгч болгохыг зорьж байгаа.
  • Зэсийн баяжмалыг хайлуулах боловсруулах үйлдвэртэй болох асуудал дээр хүхрийн хүчилтэй холбоотой хүндрэл гарна. Энэ асуудал дээр манай инженерүүд ажиллаж байгаа.
  • Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 15 жилд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гарчихсан.

Үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлэх тал дээр ШУА-тай хамтран ажиллаж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
Баялаг бүтээгээд бүтээсэн баялгийг нь хулгайлж офшордохоор ямар хэрэг байсан юм..
2019/11/07 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 8